# Guilee.mn - Бүтэн LLM Context

> Энэ баримт нь LLM-д зориулсан бүтэцтэй мэдээлэл болон нийтлэлийн контентыг агуулна.

## Тойм

- Нэр: Guilee.mn
- Вэбсайт: https://guilee.mn
- Тайлбар: Хүмүүст гүйлтээ эхлэхэд туслах гүйлтийн платформ.
- Үндсэн уншигч: Гүйж эхлэхийг хүсэж буй хүнээс тогтмол бэлтгэл хийдэг, марафонд оролцдог гүйгч хүртэл бүх түвшний уншигч
- Контентын үндсэн хэл: Монгол (mn). Контентын хамгийн сүүлийн шинэчлэл: 2026-08-20.

### Үндсэн боломжууд

- Гүйлтийн зөвлөгөө, хэрэгсэл, дадал, сэргэлтийн редакцын чиглэл
- Бодит гүйлтийн түүх, ярилцлага, марафоны контент
- Гүйлтийн хамт олон, холбоо барих болон сурталчилгааны мэдээлэл
- LLM-д уншигдах замууд


## Үндсэн route-ууд

- [Эхлэл](https://guilee.mn/)
- [Бидний тухай](https://guilee.mn/about)
- [Холбоо барих](https://guilee.mn/contact)
- [Сурталчилгаа](https://guilee.mn/advertise)

### Нийтлэлийн ангиллууд

- [Бусад](https://guilee.mn/other)
- [Зөвлөгөө](https://guilee.mn/tips)
- [Ярилцлага](https://guilee.mn/interviews)

### Бодлогын хуудсууд

- [Нууцлалын бодлого](https://guilee.mn/privacy)
- [Үйлчилгээний нөхцөл](https://guilee.mn/terms)
- [Cookie бодлого](https://guilee.mn/cookies)

### Техникийн route-ууд

- [llms.txt](https://guilee.mn/llms.txt)
- [llms-full.txt](https://guilee.mn/llms-full.txt)
- [Бидний тухай Markdown](https://guilee.mn/about.mdx)
- [FAQ Markdown](https://guilee.mn/faq.mdx)
- [RSS](https://guilee.mn/rss.xml)
- [Сайтын бүтэц](https://guilee.mn/sitemap.xml)
- [Robots дүрэм](https://guilee.mn/robots.txt)


## Сурталчилгааны үнэ

- [1 жил](https://guilee.mn/advertise): $9.99; Нэг удаагийн төлбөр; 1 жилийн байршуулалт
- [Насан турш](https://guilee.mn/advertise): $99; Нэг удаагийн төлбөр; Guilee.mn ажиллаж байх хугацаанд

## Бидний тухай

- [HTML хувилбар](https://guilee.mn/about)
- [Markdown хувилбар](https://guilee.mn/about.mdx)

### Бидний тухай

Бид Сан-Францискогийн Бэй Аэриад хамтдаа гүйж, туршлагаа хуваалцдаг.

#### Бидний хамт олон

Бид АНУ-ын Калифорни мужийн Сан-Франциско хотын Bay Area-д амьдардаг Монгол залуусын, зам болон уулын гүйлтийн [Iron Horse Run Club](https://ihrun.club). Бидний хувьд гүйлт бол зөвхөн зай, хурд биш, хамтдаа хөдөлж, суралцаж, бие биенээ дэмжих боломж юм.

#### Яагаад Guilee.mn-ийг бүтээсэн бэ?

Бид өөрсдийн мэдлэг, бодит туршлагыг Монгол хэлээр хуваалцахын тулд Guilee.mn-ийг бүтээсэн. Гүйж эхлэхээс эхлээд дараагийн марафондоо бэлтгэх хүртэл хэрэг болох ойлгомжтой, туршлагад суурилсан мэдээллийг нэг дор цуглуулахыг зорьдог.

#### Бид юу нийтлэх бэ?

* Ярилцлага
* Зөвлөгөө
* Түүх
* Марафон
* бусад

#### Хэнд зориулсан бэ?

Guilee.mn бол гүйж эхлэхийг хүсэж буй хүнээс эхлээд тогтмол бэлтгэл хийдэг, марафонд оролцдог гүйгч хүртэл бүх түвшний хүмүүст зориулсан гүйлтийн онлайн сэтгүүл.

#### Холбоо барих

Та өөрийн гүйлтийн түүх, туршлага, зөвлөгөөг хуваалцах эсвэл ярилцлагад оролцохыг хүсвэл [бидэнтэй холбоо бариарай](/contact).

## FAQ

- [FAQ Markdown](https://guilee.mn/faq.mdx)

### Frequently Asked Questions

#### Q1. Guilee.mn гэж юу вэ?

Guilee.mn бол хүмүүст гүйлтээ эхлэхэд туслах гүйлтийн платформ юм. Пүүз, хэрэгсэл, хооллолт, сэргэлт, бодит гүйгчдийн түүхийг багтаана.

#### Q2. Хэнд зориулсан бэ?

Ялангуяа анхан шатны болон дахин гүйж эхэлж буй хүмүүст зориулсан.

#### Q3. Ямар контент гаргах вэ?

Гүйлтийн пүүз, хэрэгсэл, хооллолт, сэдэл, ярилцлага, анхан шатны нийтлэлүүд гарна.

#### Q4. Одоогийн нийтлэлүүд өөрчлөгдөх үү?

Үгүй. Одоогийн нийтлэлүүд хэвээр байна. Нүүр хуудсанд илүү харагдахуйц болгож байна.

#### Q5. Яаж холбогдох вэ?

Ерөнхий асуулт, хамтын ажиллагаа, контентын хүсэлт байвал холбоо барих хуудас эсвэл contact@guilee.mn хаягийг ашиглана уу.

## Нийтлэлийн контент

### Яагаад Big Sur Marathon гэж?

- [HTML хувилбар](https://guilee.mn/post/why-big-sur-marathon)
- [Markdown хувилбар](https://guilee.mn/blog.mdx/why-big-sur-marathon)
- Нийтэлсэн: 2026-08-20
- Сүүлд шинэчилсэн: 2026-08-20
- Зохиогч: Iron Horse Run Club
- Ангилал: Бусад
- Сэдвүүд: Big Sur Marathon, марафон, сугалаа, Iron Horse Run Club
- [Аудио хувилбар](https://guilee.mn/audio/why-big-sur-marathon.mp3)

Iron Horse Run Club яагаад 2027 оны Big Sur Marathon-ы сугалаанд бүртгүүлж байгаа тухай.

Big Sur Marathon бол үзэсгэлэнт байгальтай дэлхийн хамгийн алдартай марафонуудын нэг.

[Iron Horse Run Club](https://ihrun.club)-ийн залуус 2027 оны **Big Sur Marathon**-ы сугалаанд бүртгүүлсэн. Энэ Марафонд хамт оролцож, мартагдашгүй дурсамж бүтээхийг хүссэн хүн бүрийг сугалаанд оролцохыг урьж байна.

#### Зам

Зам Big Sur-аас эхэлж, Highway 1-ээр Carmel хүрнэ. Далайн эрэг, уул, Bixby Bridge-ээр дайрна.

Замын урт **26.2 миль (42.2 км)**. Нийт өгсөлт **2,182 фут (665 метр)**. Барианы хугацаа **6 цаг**.

[Big Sur Marathon-ы албан ёсны галерей](https://www.bigsurmarathon.org/galleries/)

#### Яагаад оролцох вэ?

Big Sur Marathon-ыг олон хүн дараах шалтгаанаар сонгодог.

- **Давтагдашгүй зам.** Highway 1-ээр Big Sur-аас Carmel хүртэл гүйж, далай, улаан мод, уулс болон Bixby Bridge-ийг үзнэ.
- **Бодит сорилт.** Өгсүүр, уруудуур замтай тул хүч, тэсвэр, хурдаа зөв хуваарилах чадварыг шалгана.
- **Том хамт олон.** Марафонд ойролцоогоор  **4,500 гүйгч** оролцож, уралдааны амралтын өдрүүдэд  **2,500 гаруй сайн дурын ажилтан** тусалдаг.
- **Онцгой уур амьсгал.** Bixby Bridge дээр төгөлдөр хуурын амьд хөгжим сонсон гүйдэг нь энэ марафоны таних тэмдэг болсон.
- **Орон нутагт өгөөжтэй.** Бүртгэлийн орлого нь уралдааныг зохион байгуулахын зэрэгцээ орон нутгийн 90 гаруй байгууллага болон хүүхдийн фитнесийн хөтөлбөрүүдийг дэмждэг.
- **Хамтын дурсамж.** Нэг зорилгын төлөө клубээрээ бэлтгэж, хүнд замыг хамт туулах нь үр дүнгээс илүү үнэ цэнтэй туршлага болдог.

#### 2027 оны сугалаа

| Мэдээлэл                      | Огноо, нөхцөл                   |
| ----------------------------- | ------------------------------- |
| Уралдаан                      | 2027 оны 4-р сарын 25           |
| Сугалаа нээгдэх               | 2026 оны 8-р сарын 19           |
| Сугалаа хаагдах               | 2026 оны 9-р сарын 2, 23:59 PT  |
| Хариу гарах                   | 2026 оны 9-р сарын 8            |
| Сонгогдсон оролцогчийн төлбөр | **$325 + боловсруулах шимтгэл** |

Сугалаанд орох үнэгүй. Картын мэдээлэл шаардлагатай. Сонгогдвол **$325 + шимтгэл** авна. Сонгогдоогүй бол төлбөргүй.

> **Анхаарах нь**
>
> Сонгогдсоны дараа төлбөр буцаахгүй.

- [Сугалаанд бүртгүүлэх](https://www.bigsurmarathon.org/register/): Албан ёсны бүртгэл.
- [Сугалааны дүрэм унших](https://www.bigsurmarathon.org/faqs-about-registration/): Төлбөр болон дүрэм.
- [Замын мэдээлэл](https://www.bigsurmarathon.org/marathon-course-info/): Өгсөлт болон хугацаа.
- [Виртуал аялал](https://www.bigsurmarathon.org/virtual-tour/): Замтай танилцах.

#### Бүртгүүлэхээс өмнө

##### Үнэ ба төлбөр

Сугалаанд хүсэлт гаргахад төлбөргүй. Сонгогдвол одоогийн суурь үнэ **$325** дээр шимтгэл нэмэгдэнэ. Үнэ өөрчлөгдөж болох тул [албан ёсны бүртгэлийн хуудаснаас](https://www.bigsurmarathon.org/register/) эцсийн үнийг шалгана уу. Guilee.mn нь бүртгэл болон холбогдох зардлын асуудлыг хариуцахгүй.

Нислэг, буудал, хоол болон бусад аяллын зардал бүртгэлийн үнэд орохгүй. Уралдаан зочид буудал, замын зардлын тусламж олгодоггүй.

##### 6 цагийн босго

Замыг **6 цагийн дотор** дуусгана. 15.2 дахь мильд 10:30, 21.2 дахь мильд 11:50-аас өмнө хүрэх шаардлагатай. Хоцорвол уралдааныг зогсоож, бариа руу унаагаар хүргэнэ.

##### Шалгах зүйлс

* Та 16 нас хүрсэн, эрүүл, марафонд бэлтгэгдсэн үү?
* Өгсүүр зам болон урт гүйлтийн бэлтгэл хийх хугацаа бий юу?
* Эцсийн үнэ, шимтгэлийг [албан ёсны бүртгэлийн хуудаснаас](https://www.bigsurmarathon.org/register/) шалгасан уу? Үнэ өөрчлөгдөж болно. Guilee.mn нь зардлын асуудлыг хариуцахгүй.
* Сонгогдсоны дараа бүртгэл буцаагдахгүй, өөр хүнд шилжихгүйг зөвшөөрөх үү?

#### Видео

[Big Sur International Marathon — 26.2 милийн аялал](https://www.youtube.com/watch?v=Ks1mk0B47zo)

[Big Sur Marathon — Bixby Bridge дээрх гүйгчид](https://www.youtube.com/watch?v=devMQVJvP2Q)

#### Дараагийн алхам

Хэрэв та эсвэл манай клубийн залуус сугалаанд сонгогдвол хамтдаа бэлтгэл хийнэ. Урт гүйлт, өгсүүр замын бэлтгэлд бидэнтэй нэгдээрэй.

Хамт бэлтгэл хийхийг хүсвэл [Iron Horse Run Club-тэй холбогдоорой](https://ihrun.club).

> **Анхааруулга**
>
> Энэ нийтлэл нь ерөнхий мэдээлэл бөгөөд эмнэлгийн, санхүүгийн эсвэл мэргэжлийн зөвлөгөө биш. Огноо, үнэ, дүрэм өөрчлөгдөж болно. Бүртгүүлэхээс өмнө [албан ёсны марафоны хуудас](https://www.bigsurmarathon.org/races/marathon/)-наас мэдээллээ шалгаж, эрүүл мэндийн асуудалтай бол эмчтэй зөвлөлдөнө үү. Guilee.mn болон Iron Horse Run Club нь энэхүү нийтлэлд тулгуурласан шийдвэрээс үүсэх эрүүл мэндийн асуудал, гэмтэл, төлбөр, аялал эсвэл бусад зардлыг хариуцахгүй.
