# Бидний тухай

Бид Сан-Францискогийн Бэй Аэриад хамтдаа гүйж, туршлагаа хуваалцдаг.

## Бидний хамт олон

Бид АНУ-ын Калифорни мужийн Сан-Франциско хотын Bay Area-д амьдардаг Монгол залуусын, зам болон уулын гүйлтийн [Iron Horse Run Club](https://ihrun.club). Бидний хувьд гүйлт бол зөвхөн зай, хурд биш, хамтдаа хөдөлж, суралцаж, бие биенээ дэмжих боломж юм.

## Яагаад Guilee.mn-ийг бүтээсэн бэ?

Бид өөрсдийн мэдлэг, бодит туршлагыг Монгол хэлээр хуваалцахын тулд Guilee.mn-ийг бүтээсэн. Гүйж эхлэхээс эхлээд дараагийн марафондоо бэлтгэх хүртэл хэрэг болох ойлгомжтой, туршлагад суурилсан мэдээллийг нэг дор цуглуулахыг зорьдог.

## Бид юу нийтлэх бэ?

* Ярилцлага
* Зөвлөгөө
* Түүх
* Марафон
* бусад

## Хэнд зориулсан бэ?

Guilee.mn бол гүйж эхлэхийг хүсэж буй хүнээс эхлээд тогтмол бэлтгэл хийдэг, марафонд оролцдог гүйгч хүртэл бүх түвшний хүмүүст зориулсан гүйлтийн онлайн сэтгүүл.

## Холбоо барих

Та өөрийн гүйлтийн түүх, туршлага, зөвлөгөөг хуваалцах эсвэл ярилцлагад оролцохыг хүсвэл [бидэнтэй холбоо бариарай](/contact).